Оршил
Уг ном нь өнөөгийн компьютерийн хэрэглээнд ашиглагдаж байгаа олон чухал алгоритмуудыг шинжлэн судлахын зэрэгцээ заан сургах зориулалтаар бичигдсэн юм. Энэ номыг их дээд сургуулийн программ хангамжийн ангийн “Өгөгдлийн бүтэц ба Алгоритм”, “Программчлах урлаг”, “Алгоритм ба C++”, “Өгөгдлийн бүтэц ба C++”, “C++ программчлалын хэл” зэрэг олон хичээлүүдийн сурах бичгээр ашиглаж болохоос гадна мэргэжлийн бус ангийн программчлалын хичээлүүд, дунд сургуулийн программчлалын гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сургалтанд зарим энгийн хялбар сэдвүүдээс зааж болно.
Олон чухал алгоритмуудын нэвтрүүлэлт (программын код) нь тэдгээрийн ажиллах үзүүлэлт, гүйцэтгэлийн хамт дэлгэрэнгүй бичигдсэн болохоор бие даан суралцах болон компьютерийн системийн ба хэрэглээний программ бичих хүмүүст ашигтай гарын авлага болж чадна.
Энэ ном нь үндсэн ухагдахуун ба өгөгдлийн бүтцүүд, эрэмбэлэлтийн алгоритмууд, хайлтын алгоритмууд, текст мэдээлэл боловсруулалт, граф гэсэн үндсэн таван хэсэгт хуваагдсан хорин нэгэн бүлгээс тогтоно.
- Үндсэн ухагдахуун ба өгөгдлийн бүтэц (Бүлэг 1 - 9)
- Эрэмбэлэлтийн алгоритмууд (Бүлэг 10 - 11)
- Хайлтын алгоритмууд (Бүлэг 12 - 14)
- Текст мэдээлэл боловсруулалт (Бүлэг 15 - 18)
- Граф (Бүлэг 19 - 21)
Онлайн контент
Энэ веб хуудсуудад тавигдсан программын эх кодуудыг та чөлөөтэй ашиглаж болно. Веб хуудасны зүүн талын цэснээс хүссэн бүлэгтээ хандан эх кодыг авч өөрийнхөө С++ орчинд хөрвүүлэн ажиллуулж үзээрэй.
Хэрхэн ашиглах
Программын эх кодуудыг ашиглахын урьдаар Өмнөх үгийг уншаарай.
