Агуулга: Аливаа алгоритмыг ямар нэг программчлалын хэлд нэвтрүүлэлгүйгээр түүний ажиллах горим, тухайлбал түүний ажиллах хугацааг тогтооход алгоритмын шинжилгээний зорилго оршино. Гэвч алгоритмын ажиллах горимд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг учир түүнийг яв цав тогтоох нь ихэнхдээ боломжгүй юм. Харин алгоритмын ерөнхий шинж чанараар нь түүний ажиллах горимын тогтолцоог гарган авч болно. Үүний тулд алгоритмыг шинжлэхэд зайлшгүй шаардлагатай үзүүлэлт болон шинжүүрийг тодорхойлох нь чухал байдаг. Ийм шинжилгээ нь чухамдаа алгоритмын ажиллах горимыг ойролцоогоор тодорхойлдог юм. Гэсэн хэдий ч маш энгийн бүдүүн тойм шинжилгээгээр аливаа алгоритмын чухал шинж чанарыг ойролцоогоор гарган авч болдог. Эцсийн дүнд ийм шинжилгээ хийснээр бид ялгаатай алгоритмуудыг харьцуулан өөрсдийн бодлогод хамгийн тохиромжтойгоор сонгох явдал юм.
// Data Structure & Algorithm C++, Otgonbayar Tovuudorj
// Chapter 2: Analysis of Algorithms

// Энэ бүлэгт С++ программын ямар нэг эх код байхгүй.