Программын эх код
Дараах зааврын дагуу программын эх кодуудыг хөрвүүлэн ажиллуулж үзээрэй.
1. GNU компиляторуудын бүрдэл (GCC)
C++ компиляторыг татах
- Эхлээд GNU компиляторуудын бүрдлийг GNU GCC холбоосоос татаж авна.
- Татаж авсан GCC-ийг компьютертаа суулгана.
Программын эх кодыг C++ компилятораар хөрвүүлж ажиллуулах
- Программын эх кодыг теxт засварлагчид (Unix/Linux-ийн vi, Windows-ийн Notepad г.м.) оруулж, .cpp өргөтгөлтэй файл болгон хадгална
- Дараа нь программын эх код болох .cpp өргөтгөлтэй файлаа доорхи байдлаар хөрвүүлэн ажиллуулна:
g++ quick_sort.cpp -o quick_sort.exe
quick_sort.exe
2. Онлайн компиляторууд
Интернетэд С++ -ийн олон онлайн компиляторууд байдаг. Онлайн компилятор нь танд программын эх кодыг С++ компиляторыг компьютертаа суулгахгүйгээр ажиллуулж үзэхэд тус болно. Та Online C++ compiler онлайн компиляторыг эсвэл тухайн бүлэг бүрийн веб хуудасны дээд хөндлөн цэсэн дэх холбоосоор хандан ашиглаж болно.
Талархал
Энэхүү веб хуудсуудыг Интернетэд байршуулах болон номын сүүлчийн хэвлэлтэнд дэмжлэг үзүүлсэн Дэмнэл ТББ-д гүн талархал ирэлхийлье. Мөн уг номыг бичихэд, дахин хэвлүүлэхэд туслалцаа үзүүлсэн болон санал хүсэлтээ өгсөн бүх хүмүүст баярлалаа.
Холбоо барих
Та санал хүсэлт болон асуух зүйлээ dsacpp(at)ict.demnel.org емэйл хаягаар эсвэл веб хуудасны дээд хөндлөн цэсэн дэх Feedback холбоосыг ашиглан илгээгээрэй.
Товуудоржийн Отгонбаяр